тэнцвэр

2017 оны 08-р сарын 12 Нийтэлсэн Гончиг
Миний бичих гэж байгаа зүйл нь миний үг биш болно гэдгийг нэн тэргүүнд хэлэх нь зөв байх. Хэрэгцээтэй болон Хэрэгцээгүй зүйлс Саяхан нэг би гэгээрэлд хүрсэн энэтхэг нөхрийн номыг уншлаалдаа. Авах зүйлс ч их хаях зүйлс ч мөн адил хэмжээтэй номыг уншаад үлдсэн зүйл нь хэрэгтэй ба хэрэггүй зүйл гэдэг философи. Хэрвээ та Хятадын арга билэг ин ян, хос загас мэтээр төлөөлдөг тэмдэгийг мэддэг бол миний хэлэх гээд байгаа санаа үүнтэй их хамаатай. Оршин байгаа бүх зүйлд тэнцвэр гэж нэг юм бий яг л хар байвал цагаан гэж байдаг амжилт гэвэл алдаа гэж байдаг шиг энэ үгнүүд нь яс юман дээрээ нөгөө үгээ тодотгох гэж л оршин байдаг юм шиг үнэндээ үүний адил бидний амьдралд ч бас их нөлөөлдөг мэт. яг л өлсвөл түүний эсрэг нь цатгалан гэдэг шиг идэх хэрэгтэй гэсэн санааг агуулж байгаан тарган бол туранхай нойр муутай байна гэвэл тэнцвэр чинь алдагдаж байгаа тул тэнцвэрээ хадгалнуу гэсэн санаатай тун адил. өөрөөр жишээ авахад хэт удаан ажиллаад амармаар санагддаг шүү дээ хэт их амарчхаар ажилмаар санагддаг шиг. архи уухгүй байхаар уумаар санагдах хэт их шоудхаар амармаар санагддаг шиг. яг байгалийн тэнцвэр мэт. хэлэх гэсэн хамгийн гол санаа та юуг ч туйл битий болго дандаа дунд нь орш гээд байгаан. юуг ч битгий хорь зүгээр хэрэглэ тэхдээ их биш дозийг нь тааруулах гэж нэг юм бий. даанч хүн гэдэг өөрөө маш их дур тачаалтай хүсэлдээ захирагдаж амьдардаг болхоор аль нэгийг нь ихдүүлээд байдаг тал бий. Хайр нь дээр ч бас л адил хэт их уулзхаар уулзмааргүй юм шиг хэтэрхий холдхоор уулзмаар юм шиг нэг тийм хүсэл ч гэхиймуу байгалаасаа ч гэхиймуу тийм журмаар кодлогдсон юм шиг. Амьдралд Хэрэгцээгүй зүйлийг хийснээрээ хэрэгцээтэй зүйл хийх хүч энергээр цэнэглэгддэг гээд байгаам л даа. залуу хүн залхуурах хэрэггүй залуу хүн ийм тийм юм сурах хэрэгтэй гээд байдаг даа би үгүйсгээгүй л дээ зүгээр л яагаад тийм байж болохгүй гэж л гэсэн санаа магадгүй үнэн ч юм билүү хэн мэдлээ тиймээ хэрэгцээгүй зүйл хийж магадгүй юу ч байж болно шүүд ээ миний л хувьд бол асар их цагийг юм үзэж өнгөрөөдөг түүнээсээ ч кайфийг авдаг яг л тэрэнтэй адил хэн нэгэн тоглож шоудаж зугаалдаг шиг чамд амьдралд онцын шаардлагагүй ч тэр л зүйлийг хийж байж цаашаа хөдөлдөг гэж л яриад байгаам лдаа. за тэгээд санаа оноогоо хуваалцаарай #copied

2017.8.10

2017 оны 08-р сарын 10 Нийтэлсэн Гончиг

Сайн байна уу?

Саяхан нэг сонин зүйлтэй учирлаа. бид 2 уулзаад 100 гаад хоножээ. Гэтэл салснаас хойш 100 гаад хоногийн дараа чиний төрсөн өдөр болох гэж байна. би нэг аврага том бамбарууш уг нь авсийм л даа. өгч амжаагүй байхдаа чи бид 2 салчихаж. Өгнөө хэзээ нэгэн цагт өгнө тэхдээ тэр үед жинхнээсээ миний сэтгэлд юу ч байхгүй тэр л үед өгөе гэж шийдсэн юм. захиалгийнхаа газарт орхичохоод л авах авахгүйн завсар эргэлзээд л зогсож байна. магадгүй би тэвчээр дутсан байх өөрийгөө өмгөөл гэвэл би чинь урд нь ингэж байгаагүй хүн юм чинь яааж мэдэх юм бэ тиймүү. би чинь их энгийн хүн шүү дээ. юмийг ч бас тийм энгийнээр ойлгодог. тийм бол тийм үгүй бол үгүй гаргасан шийдвэртээ харамсахгүйн тулд бүгдийг хийдэг. чамайг ч бас надад хэлсэн үг чинь чин сэтгэлээсээ хэлсэн байхаа гэж бодож байсан ямар нэг зүйл үгүй гэж хэлээд байх шиг. хэсэг хугацаанд тусдаа байгаад үзэе гээд бодоод үзтэл чи уулздаг залуутай болжээ. ингээд бодхоор би гомдоогоогүйн байна. зүгээр л хүлээж байсан хүн нь би биш байжээ гэж л бодох шиг. Төрсөн өдрөөр нь дарамт болж нээх том тэнэг бэлэг өгж яахийм бэ тиймүү. Саяхан нэг кино би үзлээлдээ Амьдрал дуусах хүртэл дууссан гэсэн үг бишээ гэдэг санаа гардаг энэ бол түр зуурын л таслал, чин үнэнч зүйл хэзээ ч хувирдаггүй гэдэг шиг сэтгэлд байж л байх тийм хайрын кино. би маш ихээр toxic маягийн дурлал obsessed маягийн хайртай учирчихжээ. яана вэ хүүхдээ. Гэхдээ одоо бага багаар тайвширч чадахгүй байсан сэтгэл минь тайвширч эхлэж байна. яагаад ч юм хүлээн зөвшөөрч байна л даа. Яг л бүх зүйлийг би өөрийнхөө мунхаг толгойгоор төсөөлж өөрийн мөрөөдөл зүүд дунд амьдарч байжээ чамайг юу боддог байсныг харах сөхөөгүй болтлоо зүүдэлж явжээ. гэнэт хэтэрхий их зүйл мөрөөдчихсөн хүн чинь гэнт хамаг найдаж байсан зүйл нь алга болхоор их өвдөх юмаа. гэхдээ одоо зүгээр байхаа. 

Миний сонирхол ер нь их амархан буурчихдаг. бид 2 2уулаа их ойрхон төрсөн болохоор чамайг ч бас надтай ижилхэн зантай боловуу гэж би боддог байлаа. хэзээ ч ойлгогдохгүй байсан болхоор тэгж их чамайг боддог байжээ. тэгсээр байгаад өөрөө ч мэдэлгүй асар ихээр боддог санадаг болчихсон. нууцыг нь тайлж чадаагүй ганц оньс бол чи байлаа. тэр ч утгаараа тэрүү би хэтэрхий их шуначихжээ

2017.6.20

2017 оны 06-р сарын 20 Нийтэлсэн Гончиг

Аль хэдийнээ сар гаран хугацааг өнгөрчээ. Унтаж идэж чадахгүй хэсэг зовдог байснаа бодвол арай л гайгүй болж байх шиг байна. Ингэж их нөлөөлнө гэж үнхээр мэдэлгүй явжээ. Өглөө нь мартая гэж шийдчихээд л орой нь ахиад л бодох юм. эцэс төгсгөлгүйгээр өөрөө өөртөө ямар нэг зүйл байгаа гэж итгүүлсээр байтал аль хэдийнээ хэд хоног урсаад явчихаж. харахгүй байвал бодогдохгүй гэсэн хэрнээ байнга хармаар юу хийж байгааг нь шалгамаар санагдах. харахгүй байхыг хичээх тусам хаа нэг газар албаар дайралдах шиг харах тэр л мөчид өөрийг минь өөрөөс минь мартуулах шиг тийм л ихээр надаа нөлөөлчихжээ чи. ийм мэдрэмж байдагыг мэдсэн бол ийм болохгүйн тулд арай өөрөөр харьцах байжээ. даанч болохгүй зүйл болохгүй л байдаг байх би магадгүй бууж өгөхдөө амархан төрлийн хүн байж ч магадгүй юм. 

яг одоо хажуугаар минь юу ч дуугарахгүй зөрөн өнгөрөх төрөх чинь яагаад намайг ийм ихээр зовооно вэ. ямар хэцүү юм бээ. Анхны юм бүхэн сайхан шүү дээ. Анхны хайр хожуу хэрнээ хүчтэй ирдийм байжээ. тэхдээ ийм хүчтэй байсныг даан ч мэдэдгүй байж дээ. нэг нэгэнтэйгээ өдөр болгон уулздаг байсан хүмүүс ингээд юу ч дуугарахгүй болдог өдөр ирдэг л юм байна. ямар уйтай вэ. цаг хугацааны явцад давгүй болох байлгүй дээ. хэзээ нэг өдөр юу болж байсныг дурсаад суух өдөр ирэх л байлгүй дэ. тэр үед л харамсахгүй юмсан. тэр үед тэгдэг байж л гэж бодохгүй юмсандаа. чиний араас гэх тусам чи надаас улам холдоод байх шиг. хайрынхаа төлөө тэмцэх гэхээр үлдсэн багахан зүйлээ бүр алдчих гээд байх шиг. Хадгалж хадгалж байгаад бүх хайраа чамд өгчихсөн чинь хайрыг минь ингээд няцлаад нисээд явчих гэж. одоо надаа алдаад байх юм байхгүй л дээ. тэхдээ өөрийгөө хайрлая л даа. өөрийгөө хүндэлэе л дээ. би бас хүн шүү дээ. хайртай бол орхиод явж чаддаг байх ёстой биз дээ. хайртай хүнийхээ өмнөөс баярлаж чаддаг байх ёстой шүү дээ. 

би хэзээ ч ямар нэгэн юманд донтож байгаагүй л дээ. амьдралд  минь донтож байсан хамгийн аймшигтай зүйл бол чи л байлаа. хүн хүнд донтдог л юм байна. яг хар тамхи шиг ядаж л хар тамхи бол чамаас урвахгүй шүү дээ тиймүү. би яг л чамд тэгж ихээр дурлачихаж. бид 2 яридаг байлаалдаа. бие биенээ гэсэн хайр л хамгийн гоё гэж. хэн нэгэнийг дасгаж байгаад сууна гэдэг нэг л онцгүй мэт. бүх сэтгэл зүрхээрээ нэг нэгнийгээ гэсэн хайр л гоё гэж. хэрвээ би бүх зүйлийг болголоо гэж бодход эцэс сүүлдээ өөрийгөө л хуурсан зүйл болох байх даа. 

Ихэнх зарим хүмүүс сэтгэл зүрхэндээ биш хэрэгцээ шаардлагандаа тулгуурлаж гэрлэх тохиолдол их байдаг юм шиг. аль эсвэл хайр дурлал гэж чухам юу гэдгийг бүрэн ухаарч амжаагүй байх үедээ гэрлээд үлдсэн бүх амьдралаа ингэх л ёстой гэж өнгөрөөдөг юм шиг. хожуу ч гэсэн заавал хайрыг мэдрэх хэрэгтэй. хүний амьдралын бас л гоё мэдрэмжүүдийн нэг шү дээ.  

Амьдралд гуниг хэрэгтэй

2017 оны 05-р сарын 26 Нийтэлсэн Гончиг

Урлаг ойлгоход гуниг хэрэгтэй. гэж юм бүхэнд өөрийн гэсэн цаг хугацаа бий. хэзээ хаана яаж гэдгээс л бүх зүйл шалтгаална бүх хүний мэдрэмж ижилхэн харин хэнээс хаанаас яаж гэдэг нь л өөр. Ойрын эмо амьдрал минь надад их зүйлийг ойлгуулж байх шиг. жижигхэн хоолойгоор хардаг байсан бол харах өнцөг харагдах талбар нь бага багаар нэмэгдээд ч байх шиг. Тэхдээ хүн тэгээд л мартчихдаг тэгээл аль хэдийн өнгөрсөн алдааг ахин дахин давтсаар л байдаг их сонин. уг нь алдаанаасаа суралцаад ахиж дэвшээд яваад баймаар. Одоо тэхдээ санаатай болох байлгүй дээ. санаа сууна гэдэг үгийг одоо л ойлгожийнэ. өөртөө ганц байгаа хайраа хүнд өгөөд явуулмааргүй байшдээ тэ. өөрөө хохироод үлдмээргүй байгаа болхоор тэгдэг байлгүй дээ.

Бие сэтгэлийн таталцал гээд байдагшдээ. сэтгэл нь болоод байгаа хэрнээ бие нь явахгүй байвал хэцүү еэ. хүн чинь өөрөө хүсэл тачаалын амьтан шүү дээ. нэг нэгнээ гэсэн тэр гал халуун тачаал байхгүй бол бас л уйдчихна шүү дэ. хэдий их хайрладаг ч гэсэн чамайг хүсэхгүй бол гэрлүү гээ яарахгүй ч юм шиг. яадаг ч байсан бас л гунигтай тиймүү. харин бие нь болоод сэтгэл явахгүй бол бас л гунигтай. тэхээр тэр бүх зүйл таарна гэдэг бас л өдрийн од шиг л хэцүү байх. тэхдээ одоо бодохнээ миний амьдралд бие сэтгэлээрээ таардаг байсан бүсгүй байжээ. тэр надаас 5 насаар эгч би дүүгээс нь дүү тэхдээ бидний бүх зүйл яг л нэг хүн мэт тохирдог. яагаад салцийн гэжүү зөв хүнтэйгээ буруу үед таарчихсан юм л даа. би дөнгөж амьдралын амтыг мэдэрж эхлэж байсан үе юм бүхэн надад сонирхолтой. би өөрөө ч сониучирхан. Хөөрхий бүсгүй надад хичнээн сайн байлаа даа. бие нь ч юмуу сэтгэл нь ч юмуу надад маш ихээр татагддаг байсан юм байлгүй. харин миний хувьд бие нь таардаг ч сэтгэл минь гүн гүнзгийгээр ерөөсөө явдаггүй байсан юм даг. хардаж харамлаж байсан ч хэзээ ч миний х гээд итгэл төгс аваад суух зориг хүрээгүй юм. аваад суух талаар нэг бишгүй удаа бодож байсан ч шалтаг хайсаар байгаад орхичихсон юм. яалт ч үгүй амьдралын зам 2 тийшээ салж би гадаад яваад мартагдаж билээ. одоо хөөрхий минь хаана юу хийж явдаг юм бол доо. 

Хайраа буцаагаад өг.

2017 оны 05-р сарын 25 Нийтэлсэн Гончиг

Нэг удаа таньдаг хүнтэйгээ wall e киноны талаар ярисийн. валли бол хуучны уйтгартай тэхдээ бүх сэтгэлээрээ тийм л робот харин иив бол хүчтэй чадалтай орчин үеийн чадахгүй зүйлгүй тийм л робот хэрвээ тэд хүн байсан бол валли бол дорой царайтай жижигхэн биетэй ямар нэг юманд тийм ч сайн биш тэхдээ сэтгэл зүрхээ нэг зүйлд зориулж чаддаг тийм л залуу. харин иив бол залуухан халуухан боловсролтой баян чинээлэг хэнийг л бол хэнийг өөртөө дурлуулж чадах тийм л бүсгүй. Залуу хайр сэтгэлээ юунаас ч айлгүй илчилдэг өөрийнхөө хайрыг бүсгүйд зүгээр л өгчихдөг юу ч бодохгүйгээр юунаас ч айлгүйгээр харин бүсгүй хайрыг хүлээж аваад өөрийнхөө хайрыг залууд ч бас өгчихдөг тийм гоё. ийм хайр зөндөө л байдаг байх. тэхдээ үнхээр агуу биш гэжүү. бид бүгд л аз жаргалтай төгсгөлийг хүлээдэг хэрнээ өөрсдөө тэрийгээ хэзээ ч бүтээж чаддаггүй учир нь аз жаргал өөрөө салхи юм. нэгэн цагт байсан бол нэгэн цагт алга болж чаддаг нэгээс нөгөөрүү байнга шилжиж байдаг. гэхдээ бие биеээ гэсэн хайр хамгийн хүчтэй. 

би хааяа гайхдаг юм. миний эргэн тойрон дохь хүмүүсээс үнхээр бие биедээ галзуу ихээр дурлаад тэр хайр нь үргэлжлээд аз жаргалтай байдаг хүмүүс хэр их байдаг бол ихэнхдээ ямар нэгэн зүйлд хүлэгдсэн ямар нэгэн зүйл бие биенээсээ хүссэн тийм эд зүйл далд санаанд тулгуурласан гэрлэлт их юм шиг. аль эсвэл ганцаараа байхаас айсан ганцаараа өтлөхөөс айсан хүмүүс амьдралаа холбодог ч юм шиг. одоо би өөрийнхөө хайрыг өөр хэн нэгэнд өгөхөөс айх шиг. учир нь хайр байдаг газар нь томоос том онгорхой үлдээд цаг хугацаа нөхөж өгөхийг хүлээсээр богинохон амьдрал минь бүр богинохон болох вий гэхээс айх юм.

5.25

2017 оны 05-р сарын 25 Нийтэлсэн Гончиг

Эхлээд дотрыг нь өнгийж харахыг бодоорой. Юу юуны духанд хүрэлгүй сэтгэлээ шавхчихав даа. Сайхан эм эд Сайн эм эрдэнэ гэж Напелион хэлсэн байдаг, Үхрийн чихэнд тарни шивнээд зэлэн дээр хоцров доо гэж хэлжээ. 

Зэлэн дээрээ үхрээ хүлээгээд буцаад ирэх боловуу хэмээн хүлээнэ. араас нь явмаар байгаа ч хаашаа явсныг нь үл мэднэ. Эхлээд би үхэргүй байлаа тэр үед амар амгалан тайвшрал амьдралын сайн сайхныг мэдэрч чаддаг байлаа. хэрэндээ сонирхолтой амьдрахыг хүсдэг байлаа. Аймшигт ганцаардлаас амь зулбахын тулд дурладаг гэж ганцаараа байхын жаргал зовлонг мэддэг болхоор амьдралдаа амт оруулах гэж үхэр авсий даанч хаяад явчихна гэж даан ч бодсонгүй. би өөрийгөө үхэртэйгээ төсөөлөлдөө байлгадаг байсан ч үхрийн юу бодож явсныг даанч анзаарахгүй тийм завгүй мөрөөдөж байжээ. арай гэж олж авсан үхрээ алдчихсандаа ч юмуу ашиг тусыг нь авж чадаагүйдээ ч юмуу авч ирсэн зоосондоо ч юмуу ямар нэгэн юманд машид ихээр харамсах шиг. ахиад үхэртэй болохгүй ахиад үхэрт итгэхгүй гэх нь ч хаашаа юм. үхэртэй байхын жаргалыг мэдэхгүй хүн үхэртэй болохыг хүсэхгүй байх нь аргагүй юм. нэг л удаа мэдэрсэн бол ахиж мэдэрхийг заавал хүснэ. даанч 2 дахь үхэр минь анхны сэтгэгдэлийг минь авчирж чадахгүй юм даа. 2 дахь үхэрээ авсан ч гэсэн алдаж болно явчихаж болно гэдэг сэтгэлээр сэтгэл зүрхээ бүгдийг нь хэзээ ч өгөхгүй байх. яагаад гэвэл үхэр өөрөө тэнэг амьтан шүү дээ. өвсны шимтэй дагаад сониучхан зандаа хөтлөгдөөд нэгэн хэвийн надаас уйдаад хаашаа ч юм явчихаж магадгүй тийм л амьтан. 


5.20

2017 оны 05-р сарын 20 Нийтэлсэн Гончиг

Миний хувьд яг л зүүд зэрэглээ хар дарсан өдрүүд баяр гуниг хосолсон хэдэн өдрүүд ээлжлэн өнгөрлөө. Энэ хугацаанд их ч зүйл болж өнгөрчээ. баяртай байсан өдрүүд нь арай олон байхаа. нэг л өдөр чи огт өөр хүн шиг аашилж эхэлсэн юунаас болоод байгааг нь ойлгохыг хичээвч ерөөсөө надад боломж олгохгүй өмнөх орой нь зүв зүгээр байсан хэрнээ л нэг л өдөр яг л танихгүй хүн шиг аашилж утсыг минь авахгүй дуудлагыг минь алгасдаг болсон. юу болоод байгааг нь ойлгох гэж хамаг хүчээрээ байдаг тэвчээр бүх зүйлээ гаргасан ч юу ч хэлэлгүй байж байгаад салая миний сэтгэл хөдлөхгүй байна. чамайг ингэж зовоохоо болий гэж хэлсэн. яг ямар нэг үл ойлголцол бид 2 ийн дунд байгаа би ямар нэг юм буруу хийсэн юм шиг л санагдаад хэдэн өдөр шаналаж дууссанч чи надад юу ч мэдрэгдэхгүй байна. яг л хов хоосон мэт чи юу ч хийгээгүй зүгээр л надад сонирхолгүй байна гэж хэлэхийг чинь сонсох сэтгэл зүрхийг минь зүгээр л зүсээд хаячих шиг санагдсан. тийм бол энэ өдрүүд юу болж таарсийм бэ гэхэд тэр үед аятайхан байсан одоо бол тийм бишээ гэж л хэллээ. ямар нэг найдлага ямар нэг зүйл хийвэл буцаад нийлчих юм шиг ямар ихээр санагдана вэ. даанч тийм зүйл болохгүй байхаа. чиний сэтгэл зүрхнээс чинь гарах шиг санагдсан. хайрынхаа төлөө тэмц үргэлжлүүлээд гүйгээд бай гэх л байх л даа. гэхдээ би сайн мэдэхгүй л байна. энэ мэдрэмжийг би ч гэсэн авж л байсан. гэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай тал аль нь юу гэдгийг мэдэхгүй л юм. би ч гэсэн надад сайн гэсэн охинтой уулзаж байсан ч надад түүнтэй уулзах тээртэй юм шиг л санагддаг байсан хэзээ ч хүсэж мөрөөдөж уулзахсан гэж бодож байгаагүй яг л тийм мэдрэмж чамайг авж байгаа байх даа гэж л бодож сууна.

Хэрвээ би бүх зүйлсийг арай өөрөөр хийсэн бол чамайг гайхшруулж олон олон зүйлсийг хийсэн бол чиний намайг гэх сэтгэл өөр байх байсан болуу. Би бүх зүйлсийг хангалттай хэмжээнд хийж байгаагүй л юм шиг санагдах юм.

хэрвээ чи бид 2 уулзаж эхлээгүй маш сайн найзууд болсны дараагаар бага багаар ойртсон бол хэр өөр байх байсан бол

Хэрвээ би арай мундаг байсан бол чи намайг өөрөөр харах байсан болуу

Хэрвээ би арай чинээлэг байсан бол чи намайг харах байсан боловуу

Хэрвээ би чамд хайр сэтгэл бүх зүйлээ илчлээгүй байсан бол чамд сонирхолтой байх байсан болуу

Хэрвээ чи минийх байсан бол сална гэж хэлэх байсан боловуу

Хэрвээ би ингээд гүйгээд л байвал хэзээ нэгэн цагт чи эргэн ирэх боловуу

Хэрвээ би ингээд таг болчихвол чи намайг эргээд санаад ирэх боловуу

Гэхдээ хайр гэв гэнэт л үүсчихгүй шүү дээ цаг хугацааны эрхээр бага багаар бий болох байлгүй дээ. намайг ингэж их өөрөөсөө түлхэж байгаа нь үнэхээр миний хамаг найдвар найдлагыг унтрааж байгаа юм шиг л санагдах юм.  

3.28

2017 оны 05-р сарын 20 Нийтэлсэн Гончиг

Бөөн баяр хөөртэй алхаж байна даа би чинь. Чи минь миний анхны хайр минь юм шүү дээ. Хэзээ ч  би хэн нэгэнд ингэтлээ дурлаж үзсэнгүй, Хотод очоод сарнай цэцгийн дэлбээтэй чамтайгаа уулзнаа. Хэзээ ч хэнд ч өгж байгаагүй цэцэг минь юм байгаан. Тэгээд албан ёсоор Найз охиноо болгоноо. Харин ямар бэлэг дээр вэ юу байвал зүгээр бол Том бамбарууш мангар юм болвуу нэрийг нь шивсэн зүүлт дээр юм болвуу өөрсдийн минь нэр холилдсон бөгж зүгээр үү юу тайч дэлгүүр хэсхэл юм байна. яаж эвлэрсэн бэ гэжүү хайртайм чинь яаж ийжгаад л эвлэрийшдээ. өнгөрсөн 3 өдөр өдөр болгон бид 2 цугтаа хамтдаа байсан. ерөөсөө салмааргүй тэгээд л байгаад баймаар би яг л хэд л бол хэдэн цагаар тэгээд байж чадах юм шиг ерөөсөө бүх насаараа л тийм байя Миний инээлгэх, баярлуулах, харах хүн нь чи л байна гэдгийг амлая  минь. чамайгаа инээхийг хараад байгаад байхсан. Надад л зориулагдаж бүтээгдсэн юм байгаан хэхэ


3.25

2017 оны 05-р сарын 20 Нийтэлсэн Гончиг

Үдшийн мэнд үүнийг уншиж буй танд

чи минь байвал бүр л аятай байна. Тэхдээ энэ захиа чамд хэзээ ч хүрэхгүй байж магадгүй. Яагаад гэжүү үүнийг өгөх боломж гарах эсэхэд би эргэлзэж л байна. юу тайч өнөөдөр нэг л тайван байх шиг арай дээр магадгүй өглөө чиний өгсөн цайнаас болсийм болуу. Яг тэр үед би уг нь таргаа өгчий гэсэн ичээд яваагүйдээ. юу сайндаа хэнч байхгүй хойгуур нь тавиад явсан.

Аа тийм энэ Д яах гээд ядаргаатаад  хүнийг Ш тэй урулдуулаад байна. Би ямар уралдааны морь уу хэн нь ялжийнэ ч гэх шиг хэхэ. аль эсүүл чи бас сайн юмуу өдрийн хэд асуухийн кэцүү ийн зүгээр. уралдахаа хүрвэл би угаасаа зай тавьж өгнө. Ер нь тэгээд таалахгүй л бол таалахгүйдээ. таалагдвал уралдсан уралдаагүй сонгогдоно гэж боддийшдэ. үнэн болуу магадгүй өдөр болгон хажуунаас чинь салахгүй гүйгээд байвал хэзээ нэгэн цагт чиний сэтгэл хувирах болуу. би тэхдээ тухайн хүнийхээ сэтгэлийг нь хүндлээд таалагдахгүй л гэвэл шууд орхиод явна гэж боддогшдэ. нэг бодлын буруу ч юм шиг юу ч болсон гүйгээд л байвал хэзээ нэгэн цагт сансандаа хүрэх болуу. мэдкүм даа. 

Өнөөдөр тэхдээ цаг агаар гайгүй байнаа. 2 уулаа чинь дэлгүүр хүртэл орлоошдэ. Нээрээ би чамайг бүр зүүдэлсийшдээ золиг чинь зүүдэнд хүртэл ороод хэхэ. Ханиад чинь гайгүй болжээ. тэхдээ ханиалгаад л байна. Д-д ааг нь сануулая да.өөр тайван даа. Чамайг бодоод байхгүйн тулд өөр юм хийж өөр хүнтэй уулзаж өөрийгөө нилээн завгүй л байх хэрэгтэй гэж боджийнэ даа. аандаа тэгээд дэмий юм яриад явж байх байлгүүдээ тэ 2 уулаа Одоохондоо л ийм байна. Нээрээ бас би чиний шейрлэсэн дууг сонсоод яг л чи бидний талаар дуулсан юм шиг л санагдаж байлаа.  

3.24

2017 оны 05-р сарын 20 Нийтэлсэн Гончиг

Үдшийн мэнд... 

Намайг чи юу гэж бодож байгаа бол энэ нэг мангар чинь яаацийн л гэж бодож байгаа байх даа хэхэ. би яах ч учраа олохгүй л сууж байна шүү дээ. Юу ч болоогүй юм шиг байх гэхээр арай л чадахгүй юм. Яваандаа гайгүй болох байлгүй дээ.

яагаад өчигдөр уйлаа вэ. Би чиний номер 1 сонсогч чинь байя л даа. Надаа юу ч хамаагүй хэлэлдээ. Тэхдээ чи бид 2 уулаа хэзээч юу бодож байгаагаа нээх хэлээд байдаг хүмүүс биш шүү дээ. хэрвээ хэн нэгэн нь арай нээлттэй байсан бол арай л бага санал зөрөлдөх байсан байх тэ. 2 уул 2 уулаа шаал өөр юм төсөөлцөн тэрэндээ өөрсдөө бат итгэцэн байгаад байгаам чинь яаж ойлголцохийм бэ. уг нь ярилцсан өдөр болгоноо нээх гоё дотор онгойгоод одоо л бүгдийг гоёоор эхлүүлэе гэхээр ахиад л нэг юм бодоод эхэлчихдэг тэ. би нээх пиво уугаад байдаггүй ч өчигдөр жоохоон пиво уучихсан чинь нээх аятайхан болдийм байна лээ. Эмэгтэй хүн зовлон шанлалаа уйлаад гаргачихдаг бол эрэгтэй хүн гаргаж чаддаггүй болхоор илүү их илүү амархан сэтгэлээр унадаг байх л даа. тиймдээ ч сэтгэлийг нь багахан тайвшруулдаг архи тамхийг сонгодог байх. зүгээр л нээх аятайхан хань болдог юм шиг санагдсан.  

Нээрээ чи өнөөдөр миний хажууханд .... талаар яриад л байлаа. би чамайг хармаар санагдсан ч хараагүй чигээрээ суусаар л.. 

2017.3.23 Буюу Эхний өдөр

2017 оны 05-р сарын 20 Нийтэлсэн Гончиг

Сайнуу Ү

 Хэзээ нэгэн цагт унших өдрийн мэнд. Өчигдөрхөн чи бид 2 хэн хэндээ хэлэе гэснээ бүгдийг нь хэлж ойлгомжгүй байсан харилцаандаа цэг тавьсан өдөр. Хэдий хичээгээд яаж ч чадаагүй өөрийгөө буруушааж л сууна даа. Салая гээд тэврээд зогсож байхдаа уйлж байгааг чинь хараад багахан ч гэсэн итгэл найдварын цог асах унтархын завсар итгэж ядан байсийм шүү дээ. Юу сайндаа салаад явхад чинь Ү үүнийг түр зуурын завсарлага гээд бодоорой гэхэд чи юу ч хэлээгүй. Салаад явахын чинь алдад Ү. гээд дуудсан ч чи эргэж ч хараагүй яваад өгсөн. Магадгүй өөрийнхөө шийдвэрт цэг тавьсан нь тэр байсийм байлгүй дээ л гэж бодсон. Чи 2 уулаа буцаад найзууд байнаа гэж байснаа санаж байна уу. Яаж ч хичээгээд чадахгүй шүү дээ. Чамайг намайг тойроод ярих болгонд тэр бүхэнд би чамайг найзаа гэж харна гэж үү дээ үгүйшдээ. Харах болгондоо сэтгэлд минь ямар нэгэн зүйл болж байгааг чи мэдэх болуу. Өнөөдөр өглөөнөөс ирээд үдийн цай хүртэл чи минь ямар сэтгэл татам хөөрхөн байснаа мэдэхүү. яг л 2 уулаа бие биенээ дахиад л хараад эхэлсэн юм шиг. Тэхдээ энэ бүгд дуусцийшдээ гэж бодохоор л яах гэж ингээд байгаам бэ ...... би чинь чамайг мартаж чадахгүйшдэээ л гэж хэлмээр. Цайны цагаар хоолоо аваад эргэтэл А намайг ...... ийшээ суучих гэж хэлхээр нь чамтай цуг зэрэгцэж явж байгаад яах бол гэсэн бодлоор сууцан ч чамайг яаж байгаа бол юу гэж байгаа бол гээд ямар их бодовоо. Тэгсэн чи ардаас ..... энд суух гэж байгаамуу гэж асуухад чинь хүртэл ямар их юм бодсон гээч. Хоолоо идээд гарч ирчээд надад гомдон хаашаа суусныг ярихад чинь хүртэл ...... намайг бүр сэтгэлээсээ салая гэж хэлээгүйм боловуу Намайг жоохон ч гэсэн харж байгаам боловуу гээд л ахиад л бодоод эхлэх юм. Ээлдээ  намайг битгий ингэж зовоолдоо. Одоо чи намайг харахыг хүсэхгүй л байгаа байх бяцхан төсөөлөлдөө шаал өөр юм бодцон явж байгаа гэдэгт чинь хэдэн зуун хувь итгэлтэй байна. бас цай авчирч өгнө гэдэг чинь ч худлаа болсон байлгүй дээ. Б надад чиний миний тухай асуусныг чинь хэлсэн. найз охинтой юу гэж. би бүр бөөн юм болж байж чамайг гэдгийг мэдсэн. Би б-д тэгж асуух шалтгаан нь би байсиймаа гэж хэлсээн. Гэвч одоо биш болжээ. 2 уулаа Логан үзэж байж сална шүү гэж хэлснээ бодхоор хэзээ ч Логаныг үзмээргүй санагдаж байна. 

Хүндэтгэсэн 

2017,3,23 3.33 минут ямар олон 3 бэ тэ Гадаа нэвсийсэн цас ороод онгоц бас хойшлоод хүн бүхэн энэ талаар ярьж байна. Чи харин О захиалгыг ахиж шинэчилнэ гээд үсээ дээшээ боочихсон нусаа татаад л гүйгээд байна.... 

Dear

2017 оны 05-р сарын 03 Нийтэлсэн Гончиг

Dear hoooney

Чамайг надруу хараад инээхэд би дуртай. Салахдаа салж чадахгүй эргэн эргэн хардагт чинь би дуртай. Намайг зөөлхөн үнсэхэд чинь би дуртай. цээжинд минь хацраа наагаад тэврэхэд чинь би дуртай. намайг налаад суухад чинь би дуртай. Хажууд минь зогсоод надруу хархад чинь би дуртай. Гижгийг минь хүргэх гээд сахилгагүйтэхэд би дуртай. харин Мессеж бичхэд минь хариу өгөхгүй байхад би дургуй. залгахад минь утсаа авахгүй байхад би дургуй. Юу ч хэлэлгүй ганцаараа эмороод гомдоод суучихад чинь би дургуй. залгана гэчихээд залгахгүй удахад чинь би бас дургуй. Өдөр болгон цаг тутам тааралдаж хардаг царайгаа харахгүй байх надад ямар хэцүүм бэ. Санаад уулзмаар хоолойг чинь сонсмоор юу хийж байгаагаа хэлмээр юу хийж байгааг чинь мэдмээр байхад тэгж чадахгүй байх хэцүү юмаа. чамаас ирэх дуудлагыг хүлээж цаг тутам мсж ирэх болуу гэж хүлээх хэцүү юмаа. Чамайг гэх миний сэтгэл бага багаар томорсоор тэгэх тусам чамайг алдах вий гэсэн айдас минь нэмэгдсээр л. өмнө нь надаас хайр гэж юу вэ гэж асуусан бол юу гэж хариулахаа мэдэхгүй байх байлаа. Харин одоо бол хүнийг хайрлана гэдэг ямар сайхан зүйл вэ гэдгийг мэдэрч байна. Бас хайрласан хүн чинь буцааж хайрлахгүй байх ямар аймшигтай болохыг ч гадарлаж байна. Бидний талаар юу боддог намайг юу гэж боддогыг чинь ч бас хамгийн ихээр мэдэхийг хүсэж байна. багахан хугацаанд бид хоёр зөндөө зүйлийг хамт хийжээ. Ирж буй ирээдүйдээ энэнээс ихийг хийхийг хүснэ. if you love someone let her sleep гэж үг байдийм байна лээ. Darling not too much I am here all alone

Өдөр жимснээс өөр юу ч идсэнгүйшдэ. юм идэлдээ. байж байгаад өлсийшдэ. надаар өөртөө туслуулалдаа. ядаж идэх юм хийж чадах юмаараа туслийлдаа. би дуртайяа туслийшдэ. :(  

2017.4.29

2017 оны 04-р сарын 29 Нийтэлсэн Гончиг

Ангийнхаа охиныг хөгшин хүнтэй сууж байхыг хараад өөрийн эрхгүй харамлах сэтгэл төрж билээ. Ийм сайхан залуучууд зөндөө байтал яагаад энэ хөгшинг сонгож байгаам бол яах гэж холбогддог байнаа гээл. энэ бодол маань хэзээ дууссаныг мэдэхгүй ч магадгүй хайр сэтгэл гэж юу болохыг ойлгосон тэр мөчөөс л эхлэлтэй байх гэж бодож байна. Үнэхээр хайр сэтгэлийг хорьж цагдаж хүслээрээ шийдэж болох бишд ээ. нэг л мэдэхэд хайр дурлалын өвчинд баригдчихсан хийдэг зүйлээ ч хийж чадахгүй ёстой л кинонд гардаг өдрийн бодол шөнийн зүүд болчихсоон гүйж явахаа мэдэхгүйлдээ чи. ооё аймар үзцэн тэ. тэхх миний өдрийн бодол шөнийн зүүд минь 25 тайд минь ирлээшдээ. би хэзээ ч өмнө нь хүнд ингэтлээ сайн болж үзсэнгүй. хайр гэдгийг бүдүүн тоймоор л ойлгодог байлаа. үерхэл нөхөрлөл байсан ч ингэж их нөлөөлж байсангүй. Миний анхны сарнайн баглаа цэцгийн эзэн чи байсан. бас би хэзээ ч хүнд хайртай гэж хэлж байсангүй. энэ үгний эзэн нь бас чи гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Магадгүй сэтгэлийн хөдөлгөөнөөр хэлж байж болох ч юунд ингэтлээ их итгэлтэй байсангүй. Би нээрээ хэзээ ч валинтанаар хостой байсангүй. Тэгтэл валентиний өдөр бид 2 эхэлж нтр тэ. 3 сар болход их зүйл болжээ. хэд сайндаж хэд муудваа муудхаасаа илүү үл ойлголцол бие биендээ тунисан тунирхал нь олон ч юм шиг. Хамгийн гол нь юу ч болсон бай бие биендээ сэтгэлээ онгойтол бүгдийг нь хэлдэг байх нь л чухал юм даа. 

2017.1.09

2017 оны 01-р сарын 09 Нийтэлсэн Гончиг

Шинэ оны мэнд. 

амьдралын бас нэгэн гайхамшигтай мөчүүд шинээр эхэлж байгаад юун түрүүнд маш их баяртай байна. Шинэ бүхэн үргэлж л сайхан байдаг шүү дээ. яг л цоо шинэ юм аваад хайрцагнаас нь гаргах тэр мөч үү гайхалтай тиймүү хэхэ.  Таагүй байсан зүйлүүд таатай болж таатай байсан нь таагүй болдогын адил эргэн тойрон дахь бүхий л зүйлүүд бага сагаар өөрчлөгдсөөр л байна. би ч гэсэн нэгэн цагт сонирхдог байсан сонирхолоо сонирхохоо больсон байна. Хэт их зай өгөхгүй дайраад байхаар бусад зүйлийг анзаарч харж чаддагүй шиг жоохон сэхээ аваад өөр нүдээр өөрийгөө тэр бусдыг ажиглаж сууна. хамгийн гол нь одоо доо амьдрах хэрэгтэй гэдэг нэг том философтой. заавал mature байх албагүй шдээ тиймээ. урсан өнгөрч байгаа цагыг хөгжилдөж л өнгөрөөхыг маань хүмүүс хараад том болоочээ  л гэхийн. хэхэ би зүгээр л тийм тэнэг хамаагүй хүүхэд шиг эмоцтой хөгжилдөж л баймаар байна. хүн л юм чинь та нарын л адил бүхнийг боддог бас хийдэг тэхдээ энэ маань үргэлж муухай царайлаад яв гэсэн үг бас биш шүү дээ. за өөр тайвандаа аа тий бодлын хүч үнэхээр биелдэг юм шүү. заавал сайн сайхан зүйлийг бодож байгаарай. амжилт. Энэ ондоо хятад хэл сурах юмсан өдөр болгон л бодож байгаа бодсоор байгаад биелүүлнэ гэцэн л байгаа. дээрээс нь бас хийж байгаа зүйлдээ улам мундаг л болмоор байна. жоохон л юманд сатаарчихдаг зан маань нилээн төвөг удах нь дээ за яахав тэгжийгаад учир нь олдох байлгүй дээ тэ. Шинэ оны мэнд.... 


Киноо Кино гэдэг шиг

2016 оны 10-р сарын 13 Нийтэлсэн Гончиг

Амралтын өдрийг хэрхэн Амарсан маягтайгаар өнгөрүүлэх вэ? Аятайхан аялал ч юмуу ямар нэгэн үр бүтээлтэй quality time гэдэг шиг чанартайхан өнгөрөөчихмөөр байдаг. тэгсэн найзуудаас надтай хамт элийрэх хүн олдсонгүй. Юу сайндаа төрсөн нутагтаа очиж хэдэн ном захиалж уншив Амралтын хэдэн өдрөөрөө баахан л номтой нөхөрлөсөн хэдэн өдөр болох шив.   

  • Вероника үхэхээр шийдсэн нь
  • Автуус ба дурлал
  • Хөх тариан талбайн дундуур
  • Хотын үлгэрүүд 
  • Аавдаа бичсэн захидал 
  • Бүтэлгүй дурлал ( Харуки Муракимо )

Хамгийн аятайхан нь бүтэлгүй дурлал гэдэг зохиол нь Нэг залуугийн балчир наснаас нас өндөр болтлоо амьдрахдаа олон бүсгүйтэй учирч бидний хэлдгээр насныхаа ханийн эрэлд гарсан залуугын тухай. Олон ч бүсгүй тааралддаг ч нэг л бүсгүйг хайсаар л байдаг. Яг л бүх юм чинь хажууд чинь байхад хүртэл Сэтгэлийг чинь мөнхөд хөдөлгөх юм шигээр хоромхон зүйлийн учралыг хүлээсээр байдаг шиг, Энэ номны талаар уншсан хүнтэй санал бодолоо хуваалцах юмсан.

Би нэг бүсгүйд талархсан сэтгэлээ илчлэх гээд Нэг ном авлаа л даа. Номонд дуртай үгүйг нь мэдэхгүй ч ядаж л гэрийн мухарт үзмэр болоод хэвтэж байдаг сувинерээс дээр байлгүй дээ гэж бодоод харж харж Хатагтай Перегрений асрамжийн газрын онцгой хүүхдүүд гэдэг ном авж орхилоо. хальтхан гарчиглах төдийд үнэхээр сонирхолтой байсан болхоор эвтэйхэнээр уншаад дуусгачихав. 356 хуудас хаха бүр ямар эмзэгээр уншсан гэж бодно. Хэн л хүнд бэлэг өгөхдөө хуучин ном өгөхийг хүсэхэв дээ тэ. Даанч эхний боть нь дахиад 2 боть хүлээх зуур энэ номоо мартах байлгүй.

хэн нэгний хий төсөөлөл уран зохиолоос илүү амьдарсан амьдрал нь өөрөө аягүй сонирхолтой санагддаг шүү. Нас өндөр болсон хүнтэй наранд биеэ ээнгээ амьдралд нь тохиолдсон сонин содон учрал хайр ажил төрөл амьдрал гээд дээш доошоо есөн шидийн сонин содон зүйл сонсох нь хэзээд надаа сонирхолтой санагддаг. би одоо ч хааяа өөрийнхөө амьдралаар ном бичмээр санагддийшдэ. ялж ялсан байх нь хамаагүйэ аая тэгээл энэ өндөрлөгөөс өөрийгөө эргээд хархад гэдэг шиг тэгж балайрахгүйлдээ. зүгээр л юм бүхэн учиртай гэдэгийг л жоохон өөр өнцгөөр тайлбарлаж бичвэл тэ  киноо кино яг л өөрөө голд дүрд тоглож байгаа драмын жанртай уран зохиол өдий наслахдаа би ч бас нилээд хэдэн дурлалтай таарсийм байна шүү. Кинооо кино хаха