5.20

Миний хувьд яг л зүүд зэрэглээ хар дарсан өдрүүд баяр гуниг хосолсон хэдэн өдрүүд ээлжлэн өнгөрлөө. Энэ хугацаанд их ч зүйл болж өнгөрчээ. баяртай байсан өдрүүд нь арай олон байхаа. нэг л өдөр чи огт өөр хүн шиг аашилж эхэлсэн юунаас болоод байгааг нь ойлгохыг хичээвч ерөөсөө надад боломж олгохгүй өмнөх орой нь зүв зүгээр байсан хэрнээ л нэг л өдөр яг л танихгүй хүн шиг аашилж утсыг минь авахгүй дуудлагыг минь алгасдаг болсон. юу болоод байгааг нь ойлгох гэж хамаг хүчээрээ байдаг тэвчээр бүх зүйлээ гаргасан ч юу ч хэлэлгүй байж байгаад салая миний сэтгэл хөдлөхгүй байна. чамайг ингэж зовоохоо болий гэж хэлсэн. яг ямар нэг үл ойлголцол бид 2 ийн дунд байгаа би ямар нэг юм буруу хийсэн юм шиг л санагдаад хэдэн өдөр шаналаж дууссанч чи надад юу ч мэдрэгдэхгүй байна. яг л хов хоосон мэт чи юу ч хийгээгүй зүгээр л надад сонирхолгүй байна гэж хэлэхийг чинь сонсох сэтгэл зүрхийг минь зүгээр л зүсээд хаячих шиг санагдсан. тийм бол энэ өдрүүд юу болж таарсийм бэ гэхэд тэр үед аятайхан байсан одоо бол тийм бишээ гэж л хэллээ. ямар нэг найдлага ямар нэг зүйл хийвэл буцаад нийлчих юм шиг ямар ихээр санагдана вэ. даанч тийм зүйл болохгүй байхаа. чиний сэтгэл зүрхнээс чинь гарах шиг санагдсан. хайрынхаа төлөө тэмц үргэлжлүүлээд гүйгээд бай гэх л байх л даа. гэхдээ би сайн мэдэхгүй л байна. энэ мэдрэмжийг би ч гэсэн авж л байсан. гэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай тал аль нь юу гэдгийг мэдэхгүй л юм. би ч гэсэн надад сайн гэсэн охинтой уулзаж байсан ч надад түүнтэй уулзах тээртэй юм шиг л санагддаг байсан хэзээ ч хүсэж мөрөөдөж уулзахсан гэж бодож байгаагүй яг л тийм мэдрэмж чамайг авж байгаа байх даа гэж л бодож сууна.

Хэрвээ би бүх зүйлсийг арай өөрөөр хийсэн бол чамайг гайхшруулж олон олон зүйлсийг хийсэн бол чиний намайг гэх сэтгэл өөр байх байсан болуу. Би бүх зүйлсийг хангалттай хэмжээнд хийж байгаагүй л юм шиг санагдах юм.

хэрвээ чи бид 2 уулзаж эхлээгүй маш сайн найзууд болсны дараагаар бага багаар ойртсон бол хэр өөр байх байсан бол

Хэрвээ би арай мундаг байсан бол чи намайг өөрөөр харах байсан болуу

Хэрвээ би арай чинээлэг байсан бол чи намайг харах байсан боловуу

Хэрвээ би чамд хайр сэтгэл бүх зүйлээ илчлээгүй байсан бол чамд сонирхолтой байх байсан болуу

Хэрвээ чи минийх байсан бол сална гэж хэлэх байсан боловуу

Хэрвээ би ингээд гүйгээд л байвал хэзээ нэгэн цагт чи эргэн ирэх боловуу

Хэрвээ би ингээд таг болчихвол чи намайг эргээд санаад ирэх боловуу

Гэхдээ хайр гэв гэнэт л үүсчихгүй шүү дээ цаг хугацааны эрхээр бага багаар бий болох байлгүй дээ. намайг ингэж их өөрөөсөө түлхэж байгаа нь үнэхээр миний хамаг найдвар найдлагыг унтрааж байгаа юм шиг л санагдах юм.  

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)